Эрчим
хүч хэмнэх аргаар байгаль орчноо хамгаалах болсон өнөө үед лэд гэрлийн
хэрэглээ өргөн тархаад буй. Гэвч цахилгаан бага зарцуулж, олон жил асдаг
уг гэрлийн өртөг хэтэрхий үнэтэй тул айл болгон ашиглах боломж хомс
байсан үе саяхан.

Тэгвэл
гэрлийн шил үйлдвэрлэгч “The Cree” компани гурван төрлийн лэд гэрлийг 10
ам.долларт багтаан авах боломж олгож байна. Үүнд зөөлөн цагаан гэрэлтэй
60, 40 ваттын болон 60 ваттын өдрийн гэрэл багтаж байгаа гэнэ. Эдгээр
гэрэл нь 25 мянган цаг асах бөгөөд улайсдаг гэрлийн зарцуулдаг
цахилгааны ердөө 15 хувийг л ашигладаг байна.
Сүүлийн
үеийн лэд гэрлүүдийг хуванцраар хийдэг бол дээрх гурван гэрлийн
гадаргуу нь шил аж. Тиймээс тусгал нь энгийн лэд гэрлээс хавьгүй илүү юм
байна. Байгальд ээлтэй олон давуу талыг хадгалсан уг гэрлийн шилийг
зохион бүтээгчид түүнийгээ “Гэрлийн шил бий болсноос хойших хамгийн том
нээлт” хэмээн үзэж байгаа аж.
Т.ТҮВШИН