Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран жил бүр зохион байгуулдаг “Эх орны цэрэг-2013” яруу найргийн наадам дөрөвдүгээр сарын 18, 19-ны өдөр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга дээр болохоор болжээ. Наадмын эх шат дөрөвдүгээр сарын 18-нд болох бөгөөд бүртгүүлсэн яруу найрагчид шүлгээ унших бол 19-ний өдрийн 16.00 цагаас хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн яруу найрагчид бүтээлээ уншина.
“Эх орны цэрэг-2013” наадмын тэргүүн байрыг дурсгалын цом, 400 мянган төгрөгөөр шагнах аж. Яруу найрагчдын шүлгийг дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хүлээн авах бөгөөд 260423, 93083773, 89015279 утсуудаар наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.
Т.ДАРХАН