МУГЖ Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх тавдугаар сард тоглогдох гэж байгаа “Ромео & Жульетта“ мюзикл тоглолтод дуулах, шинэхэн уран бүтээлээ “Гэгээн Муза” наадам үйл ажиллагаанд зориулан анх удаа дууллаа. Дэлхийн алдарт сонгодог жүжгийн дууг эх хэлнээ хөрвүүлэн дуулсан нь театр, урлагийн болон рок попынхны талархлыг хүлээн тэднээс өндөр үнэлгээ авчээ. Тэрээр уг мюзиклдээ бэлтгээд тун завгүй байгаа бөгөөд ихэнх цагаа энэ бүтээлдээ зарцуулж байгаа юм. Мюзиклд Монголын уран бүтээлчдээс бүрдсэн 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байгаа юм. Мөн Франц улсаас зөвлөхүүд ирж ажиллахаар болсон нь Монголын урлагт бас нэгэн дэвшилтэт алхам болж байна.
Г.ДАША