Архангайд их хэмжээний мөнгөн ус алдагджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Архангайд их хэмжээний мөнгөн ус алдагджээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын орчимд их хэмжээний  мөнгөн ус алдагджээ. Онцгой байдлын хэлтэс болон Архангай аймгаас гарсан ажлын хэсгийн шалгалтаар тус станцын худгуудын гадна талд мөнгөн ус асгарсан байсныг тус станцын ээлжийн оператор төмөр саванд хийсэн байсан нь илэрчээ. Мөн онцгой байдлын аврагчид үлдэгдэл 2.3 килограмм мөнгөн усыг цуглуулж  авсан байна.

ОБЕГ-ын гамшгаас хамгаалах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хөрсний саармагжуулалт хийхээр өчигдөр явсан бөгөөд бохирдсон хөрс, уснаас дээж авч МХЕГ-ын харъяа нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байгаа аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж