Сирид газрын тосны ордуудыг галджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Сирид газрын тосны ордуудыг галджээ

Сирийн Дейр Аль Зоур хотод орших байгалийн хий, газрын тосны гурван орд газар өчигдөр галд шатсан байна. Сирийн “SANA” агентлагийн мэдээлснээр босогчид төрийн мэдлийн гурван том газрын тосны ордод гал тавьсны улмаас өдөрт 4670 баррель нефть, 52 метр2 байгалийн хийн алдагдал, хохирол учирч байгаа аж.  Түүнчлэн Сирийн албаныхны мэдээлснээр босогчид өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын газрын тос, байгалийн хийн баялаг нөөцтэй нийт есөн том орд газрыг галдан шатаасан байна.

Үүний зэрэгцээ өчигдөр Туркийн хилийн ойролцоо орших Сирийн Талкалах хотын ойролцоогоос арван нэгэн хүний цогцос олдсон бөгөөд энэхүү хэрэгт сөргөлдөгч талууд бие биенээ буруутгаж байгаа аж.

Түүнчлэн “Associated Press” агентлагийн мэдээлснээр Сирийн  босогчдын “Чөлөөт арми”-ийн цэргийн дарга Салим Идрис Арабын лигийн орнуудаар айлчилж, цэргийн тусламж дэмжлэг авах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Сирийн сөрөг хүчний “Үндэсний эвсэл”-ээс өнгөрсөн долоо хоногт Арабын лигийн чуулга уулзалтанд албан ёсны эрхтэйгээр оролцож, Катарт өөрийн Элчин сайдын яамаа нээгээд буй билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж