Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байлаа

Махны үнэ 2013 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг кг мах
дунджаар 7743 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8500 төгрөгийн
үнэтэй байна. Үхрийн ястай мах, үхрийн цул махны үнэ өмнөх долоо
хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар
үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг,
“Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу
57 төгрөг, хонины цул махны үнэ 1.1 хувиар буюу 83 төгрөгөөр тус тус
буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”
хүнсний захад хамгийн хямд буюу 6900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний
захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Харин
гурилын үнэ 2013 оны 3-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний
томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р
зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан
авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”,
“Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар
худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 930-аас 1000
төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд
зэргийн “Алтан тариа” гурил 930 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг,
2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талхны
үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-920 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”,
“Хүчит Шонхор”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд
буюу 775 төгрөгөөр, харин “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу
920 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж