М
Батчимэг
УИХ-ын гишүүн
"Гадаад бодлого боловсруулдаг механизмаа хөгжүүлэх ёстой. Хэн санаачилж, хэн хэн оролцож, хэн тэр бодлогыг баталгаажуулах вэ. Тэр баталсан бодлогоо өнөөдрийн энэ их өөрчлөлт, хөдөлгөөн ихтэй амьдрал дунд яаж нэг цонхоор явуулах вэ. Гадаад бодлого ойлгодог, төлөвлөдөг чадвартай хүмүүс бэлтгэх нь их том асуудал. Наад зах нь өнөөг хүртэл их сургуулиуддаа Орос, Хятад судлалын дагнасан ангигүй байна. Орос, хятад хэл зааж байгаагаа ОХУ, БНХАУ-ыг судалж байна гэж ойлгоод байна. Тиймээс бид гадаад бодлого зогсонги байдалд орчихлоо гэдгийг зоригтой хүлээн зөвшөөрч, шинэ алхам хийх цаг болсон" хэмээн www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьдлаа. Монгол Улс уул уурхайн баялагтаа суурилан эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд ирээд буй энэ үе биднээс ухаалаг гадаад бодлого шаардаж буй нь энэ юм.
Б
Болд
Монголын уул уурхайн ассоциацийн Зөвлөлийн дарга
"Дэлхийн компанийн 95 хувь нь олон нийтийн компанийн баялаг бүтээдэг хэлбэрт шилжчихээд байхад Монголд эсрэгээрээ. 95 хувь нь нэг хэсэг цөөхөн, гэр бүлийн, эсвэл төрийн мэдэлд байна. Энэ хоёрын аль нь ч компаниудынхаа өмчлөлийг олон нийтийн болгох тусам улс төрийн савлагаатай шийдвэр гаргахаа болино" хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурьдлаа. Хувьцааны зах зээлээ хөгжүүлж, иргэдийг энэ үйл явцад татан оролцуулахын чухлыг, мөн шинээр батлагдсан Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тэрбээр хөндсөн.