Гарц үг: Мар­шалын алба гэрчийг хам­гаална

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

Гарц үг: Мар­шалын алба гэрчийг хам­гаална

 

 

Х.Тэмүүжин

Х

Тэмүүжин

Хууль зүйн сайд

Гэрч бодитой мэдүүлэг өгдөг. Гэвч мөрдөн байцаах явц, хэрэг шүүхэд очих процесс цдаан, нэгээс хоёр жил болж байна. Энэ хооронд гэрчид бүх талаар нөлөөлж, гэрчийг залхааж байна. Гэрч байхгүй бол шүүхэд ямар ч хэрэг шийдэгдэхгүй. Тэгвэл одоо шинээр байгуулагдах Маршалын алба гэрчийг хамгаална" энэ үгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногт www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг үг ул болно гэсэн үг.

А.Мөнхбат

А

Мөнхбат

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч

"Улстөрийн намууд хатуу гишүүнчлэлээсээ татгалзахыг уриалж байна. Хатуу гишүүнчлэл байна гэвэл 40 хүртэл насны залуучуудыг намын гишүүнээр элсүүлэхгүй байхыг санал болгож байна." хэмээн өнгөрсөн Мягмар гаригт мэдэгдлээ. Маргааш өдөр нь буюу Лхагва гаригт Төрийн ордонд болсон улс төрийн намуудын тухай, намуудын санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар судалж буй ажлын хэсгийнхэн улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзах үеэр энэ асуудал мөн хөндөгдлөө.

О.Чулуунбат

О

Чулуунбат

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

"Муу, хатуу хуультай байсан ч тэр нь тогтвортой байх юм бол зах зээл нь хөл дээрээ тогтоход амархан болно. Хятад гэхэд маш тогтвортой хуультай улс. Тийм сайн хуультай байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн хүрээлэл хошуурч байгаа юм шүү дээ. Монгол Улс үүнийгээ шийдчих юм бол өөр нэг их том асццдал байхгүй. Угтаа дэлхий биднийг үнэлсэн нь бондоор харагдсан" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдлаа. Нэн ялангуяа уул уурхайн салбарт хамаарах хуулиуд тогтортой хэрэгжихгүй, өөрчлөлт оруулах, цоо шинэ хууль батлах зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалыг бий болгоод байгаа билээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж