Марадона шалдан гүйнэ | News.MN

Марадона шалдан гүйнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Марадона шалдан гүйнэ

Үргэлж л сонин содон ярилцлага өгч, олны анхаарлын төвд явдаг Диего Арманда Марадона дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн нэгэн хачирхалтай мэдэгдэл хийжээ. 1978 болон 1986 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёронтоо түрүүлсэн Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Диего Марадона ажиллах болоод хэсэг хугацааг ардаа орхиод буй. Шигшээ багтаа маш хэрэгтэй лидер тоглогчдоо шигшээ багтаа дуудалгүй, хөгжөөн дэмжигчдийнхээ дүргүйцлийг хүргэсэн тэрбээр шигшээ багаа удирдан Латин Америк тивээс арай гэж эрхээ авсан билээ. “Интер Милан”-д гайхалтай амжилт үзүүлсэн Стефан Камбиасо, “Трактор” хочит Хавьер Заннети болон Хуан Роман Рикуэльме нар Мараг байхад шигшээ багийнхаа төлөө тоглох эрхгүй болсон бөгөөд цааш нь жагсаавал илүү ч урт дараалал гарч ирэх билээ.
Хар тивийг зорихын өмнөхөн домогт хөлбөмбөгч “Хэрэв шигшээ баг нь дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд шалдан гүйнэ” гэдгээ амлалаа. Аргентиний шигшээ баг үндэстний баяраараа Канадын багийг 5:0 харьцаатай буулган авсны дараачаар нэгэн радиод өгсөн ярилцлагадаа Марадона чармай шалдан баяраа тэмдэглэх болно гэж хөгжөөн дэмжигчдэдээ амласан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж