Баярын өмнө зарим газарт гамшгийн байдал үүсч магадгүй нь

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Баярын өмнө зарим газарт гамшгийн байдал үүсч магадгүй нь

Хэдхэн хоногийн дараа олон улсын эмэгтэйчүүдийн баяр болно. Мартын наймнаар охид хүүхнүүд хаврын хөнгөн нимгэн хувцсаа өмсч дэгжирхдэг байсан цаг харин түүх болох шинжтэй. Энэ жил харьцангуй хүйтэн өвөл болж, хаврын тэргүүн сар дундаа орсон ч жаврын эрч харихгүй байна. Гуравдугаар сарын эхээр цас хайлмагтан гэсдэг ч энэ хавар харин нэмэн орж дагтаршиж байгаа.
Цаг агаарын мэдээнээс үзввэл эмэгтэйчүүдийн баярын өмнө зарим газарт гамшгийн байдал үүсч магадгүй болжээ. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 8-ныг хүртэл Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхи зарим үед 22-26 м/сек хүртэл ширүүсч, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орж, шуурснаас болж зудтай өвөлжсөн аймгуудад байдал улам хүндэрсээр байгаа ажээ.

Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж