Ямар хүүхэдтэй болохоо мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Ямар хүүхэдтэй болохоо мэдэх үү?

Хүссэн хүүхдээ хэрхэн төрүүлэх вэ? Итгэнэ үү байна уу? өөрсдөө мэд. Гэхдээ доорх аргууд танд тусалж ч болох юм. Хүүтэй хүн охинтой, охинтой нь хүүтэй болохыг хүсдэг. Эртний Хятадад сарын тэмдэг ирсний дараа 2 ба 3 дахь хоног дээр хүүхэд олдвол хүү, 4 ба 5 дахь өдөрт олбол охинтой болно гэж үздэг. Ер нь ямар хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа мэдэхийн тулд дараах мэдээлэл танд хэрэгтэй болно. 
-“Хромосомын тухай”,
-Насныхаа онцлогийг.
-Хүүхдийн хүйст нөлөөлж болох хоол хүнсний тухай.
 
Охид чихэрт дуртай. Олон жилийн судалгаанаас үзвэл 100 охинд 106 хүү ноогддог байна. Английн эрдэмтдийн судалснаар цагаан хоолтон 100 ээжээс 85 охин төрсөн байна. Ингэхлээр охинтой болъё гэвэл мах, загаснаас татгалзах хэрэгтэй. Охинтой болохыг хүсч байгаа хүн бэлгийн харьцаанд орохоос 15 минутын өмнө нимбэгний шүүс, эсвэл уксусны уусмалаар угаалга хийх, харин хүүтэй болохыг хүсч байвал содын уусмалаар угаалга хийх хэрэгтэй гэнэ. Хүүтэй болъё гэвэл эмэгтэй нь доошоо харж хэвтэн эрэгтэй нь дээр нь хэвтэж эмэгтэй нь эхэлж дур тавих ёстой гэнэ. Харин охинтой болохыг хүсвэл сонгодог байрлалаар хэвтэх ёстой ба эмэгтэй нь дур тавихгүй байх хэрэгтэй. Хүүтэй болохыг хүсвэл өглөө заавал юм идэж бай.
 
Английн эмч нар хүүхдийн хүйс  ээж нь өглөөний цайгаа уух , эсвэл хоосон гарахаас шалтгаалдаг болохыг олж тогтоожээ. Үр тогтох үедээ үргэлж чанарлаг, өглөөний хоол идэж байсан ээжээс хүү төрөх магадлал их байгааг  тогтоожээ. Туршилтанд 740 жирэмсэн эх оролцсон бөгөөд тэднийг хүүхэдтэй болохоос нь 3-н сарын өмнөөс судалж эхэлсэн байна. Илчлэг өндөртэй өглөөний хоол иддэг байсан эхчүүдийн 56% нь хүү төрүүлсэн бол  өөрийгөө үргэлж хянаж хоолоо хязгаарлаж байдаг эхчүүдийн 45% нь хүү төрүүлжээ. Өглөө бүр хооллодог эмэгтэйчүүдийн 59% нь хүү харин хооллодоггүй бол 43% нь л хүү төрүүлдэг  байна.

Banjig .mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж