Э.Лхагвасүрэн, Б.Энхжин нар тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

Э.Лхагвасүрэн, Б.Энхжин нар тэргүүлжээ

Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадмын ширээний теннисний шигшээ тэмцээн “Оч” клубт гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Тэмцээнд Улаанбаатар хотын болон Ховд, Дархан, Архангай аймгийн нийт 21 их, дээд сургуулийн 130-aaд оюутан тамирчид ганцаарчилсан болон холимог хос, багийн төрөлд өрсөлдлөө.

Тэмцээний ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн оюутнууд болох улсын хошой аварга Э.Лхагвасүрэн, улсын аварга Б.Энхжин нар тэргүүлжээ.

Тэмцээний дүнг танилцуулбал:

Ганцаарчилсан төрөл

Эрэгтэй:

  1. Спортын мастер Э.Лхагвасүрэн (ШУТИС, Монгол Улсын хошой аварга)
  2. Спортын дэд мастер Б.Билэгт (Улаанбаатар Эрдэм-Оюу)
  3. Спортын дэд мастер Ц.Мөнх-Оргил (ХУИС)


Эмэгтэй:

  1. Спортын мастер Б.Энхжин (ШУТИС, Монгол улсын аварга)
  2. Спортын дэд мастер Ч.Саруулсайхан (ХААИС)
  3. Спортын дэд мастер Т.Биндэрья (ШУТИС)


Холимог хос:

  1. Э.Лхагвасүрэн, Б.Энхжин (ШУТИС)
  2. Т.Биндэрья, Я.Мягмарсүрэн (ШУТИС)
  3. Б.Эрдэнэсүх, М.Эрдэнэсувд (ХААИС)


Багийн дүнгээр

  1. ШУТИС – 24 оноо
  2. МУБИС – 64 оноо
  3. Үндэсний БТДС 66 оноогоор тус тус эхний байруудыг эзэлсэн байна.

Монголын оюутны “Универсиад” III  их наадам спортын 15 төрлөөр улс орон даяар амжилттай зохион явагдаж байгаагаас шатар, цана, тэшүүр, волейбол, жүдо бөх, ширээний теннисний төрлүүд аваргуудаа тодруулжээ. Тэмцээний аварга тамирчид эх орноо төлөөлөн Дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадамд оролцох эрх авах юм.

Ч.БОЛ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж