Дюссельдорф хотын цахилгаан поп хөгжмийн анхдагч хэмээгддэг “Kraftwerk” хамтлагийнхан тус наадамд оролцох зөвшөөрөл хүссэн ч Хятадын Соёлын яам татгалзжээ. Учир нь “Kraftwerk”-ийн залуус өмнө нь Түвдийг хамгаалах уриатай тоглолтын оролцогчдын жагсаалтад багтсан байжээ. Тэд 1998 онд Вашингтонд болсон “Эрх чөлөөтэй Түвд” хэмээх наадамд оролцохоор төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж, оролцоогүй гэнэ.
“Strawberry” хөгжмийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Kraftwerk”-ийн залуус бүхий л бэлтгэлдээ хангаж, бэлэн болсон байсан. Харамсалтай нь зөвшөөрөл олгосонгүй” гэсэн тайлбар хийжээ.
Сүүлийн үед өөрт нь шүүмжлэлтэй хандсан хөгжимчдийн тоглолтыг Бээжин хааж байгааг “Spiegel” сэтгүүл онцолжээ.