
Тодруулбал, жагсаалтад Баянхонгор аймгийн Баянлиг, Баянцагаан болон Дорноговийн Замын-Үүд сум хамрагдсан байна. Баянхонгорын хоёр суманд сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, соёлын төв, 20 ортой эмнэлгийн иж бүрэн цогцолбор барилга байгууламжууд, тэдгээрийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, нэгдсэн цэвэрлэх байгууламж, ногоон байгууламж зэргийг байгуулна. Харин Замын-Үүдэд 960 хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, соёл-спортын цогцолбор барихаар тусгагдсан байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2013 оны Төсвийн тухай хуулиар Барилга, хот байгуулалтын сайдын багцын хөрөнгө оруулалтын жагсаалтад “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслүүд батлагдсан аж.