Хүүхдүүд ээ, музей үнэгүй үзээрэй

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд ээ, музей үнэгүй үзээрэй

Богд хааны музей, “National Geographic Mongolia” сэтгүүлтэй хамтран “Музей үзэх гэр бүлийн өдрүүд” нэртэй арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд амралтын өдрүүдэд хүүхдүүдэд музей үнэгүй үзүүлэх гэнэ. Хүүхэд багачуудыг амралтын өдөр, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, түүхийн бүтээлтэй танилцаж, мэдлэгт нь нэмэр болох зорилгоор ийнхүү Богд хааны музей хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж. Хүүхдүүдээс гадна Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүд ч музейд үнэ төлбөргүй зочилж болох гэнэ.

“Музей үзэх гэр бүлийн өдрүүд” арга хэмжээг дөрөвдүгээр сарын 4-6-нд дахин зохион байгуулах юм байна.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж