Серена зургаа дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

Серена зургаа дахь түрүүгээ хүртлээ

АНУ-ын Флорида мужийн Майамид болж буй Мастерсийн цуврал тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолт өнгөрсөн шөнө болж АНУ-ын Серена Уильямс ОХУ-ын Мария Шараповаг  4-6, 6-3, 6-0-ийн харьцаагаар буулган авснаар тус тэмцээний зургаа дахь түрүүгээ хүртлээ. “Их дуулга”-ын 15 түрүүт, өдгөө WTA чансааг тэргүүлж буй АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн эмэгтэй теннисчнээр тодорлоо. Мөн Серена карьерийнхаа 48 дахь түрүүгээ бүх цаг үеийн түүхэн дэх амжилтыг эзэмшиж байсан Германы Штефф Графийн амжилтыг эвдсэн байна. ОХУ-ын Мария Шараповагийн хувьд тус тэмцээнд таван удаагаа шигшээд шалгарахдаа сүүлийн гурван жил дараалан дэд аваргаар шалгарлаа.

Тус тэмцээнд түрүүлснээрээ Серена 724 мянган ам.доллар, чансааны 1000 оноо, Шарапова 353 мянган ам.доллар, чансааны 700 оноо хүртсэн байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн шигшээд хоёрт эрэмбэтэй Их Британы Энди Муррей, гуравт эрэмбэлэгдсэн Испанийн Дэвид Феррер нар шалгарчээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж