С.Ням-Очир мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны энэ оны ээлжит гран-при тэмцээн энэ амралтын өдрүүдэд Туркийн Самсун хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр хөнгөн жингийн барилдаан болж, Монголын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин алт, 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медалийн эзэн болсон байна. Харин өнөөдөр хүнд жингийн аваргууд тодорно.

Самсуны гран-при тэмцээнд дэлхийн 40 орны 318 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Монголын багийн тухайд эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй юм. Тэмцээний эхний өдөр Монголын долоон жүдоч Самсуны татамид зодоглосноос гурав нь медалийн тавцанд гарчээ. Тодруулбал, Д.Амартүвшин /60 кг/ алт, С.Ням-Очир /73 кг/ мөнгө, А.Цолмон /52 кг/ хүрэл медаль хүртсэн амжилтаар Монголын баг тэмцээний эхний өдөр багийн дүнгээр тэргүүллээ. Харин өнөөдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Түвшинжаргал, 90 кг-ын жинд Б.Жанчивдорж, +100 кг-д Б.Сугаржаргал нар хүч сорьж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж