
Самсуны гран-при тэмцээнд дэлхийн 40 орны 318 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Монголын багийн тухайд эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй юм. Тэмцээний эхний өдөр Монголын долоон жүдоч Самсуны татамид зодоглосноос гурав нь медалийн тавцанд гарчээ. Тодруулбал, Д.Амартүвшин /60 кг/ алт, С.Ням-Очир /73 кг/ мөнгө, А.Цолмон /52 кг/ хүрэл медаль хүртсэн амжилтаар Монголын баг тэмцээний эхний өдөр багийн дүнгээр тэргүүллээ. Харин өнөөдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Түвшинжаргал, 90 кг-ын жинд Б.Жанчивдорж, +100 кг-д Б.Сугаржаргал нар хүч сорьж байна.
С.ЦЭЛМЭГ