Та хөлрөмтгий юу? | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Та хөлрөмтгий юу?

Төв мэдрэлийн системийн нөлөөгөөр хөлсний булчирхайнаас ялгарах шүүрэл
ихсэх болон арьсаар цусны шингэн эд нэвчиж байгаа үзэгдлийг хөлрөлт
гэдэг ажээ. Хүний бие махбодийн бүх үйл ажиллагаа, үйл хөдлөлийг төв
мэдрэлийн тогтолцоо зохицуулж байдаг бөгөөд хөлрөх нь дараах
тохиолдлуудад ихэсдэг гэнэ. Yүнд:
– Халуун хоол унд идэж уух, биеийн хүчний ажил, дасгал хийх, халуун
орчинд байх үед хүний биеийн дулаан нэмэгдэж халууцдаг. Yүний үр дүнд
биеийн бодисын солилцоо нэмэгдэж, задралын эцсийн бүтээгдэхүүн болох ус
нь хөлс болж гадагшилснаар биеийн дулаан тогтвортой хэмд хадгалагдана
– Гэнэт айж цочих, хүчтэй өвдөх үед
– Цэвэршилтийн үед болон хүнд өвчнөөр өвдсөний дараа, төрсний дараа,
хордлого ихтэй өвчин, зүү эмчилгээний дараа мөн төв мэдрэлийн
тогтолцооны тэнцвэр зохицуулалт алдагдсанаас хүн хөлрөмтгий болдог ажээ.

Хөлрөх нь биед сайн уу?
Хөлсөөр бодисын солилцоонд үүссэн задралын бүтэц болох ус, эрдэс бодис,
уураг, шээсний хүчил, эмийн бодис, эсрэг биет зэрэг хүний биед ашигтай
болон хортой олон бодисууд гадагшилдаг.
Хөлрөмтгий эсвэл хөлрөхгүй байх нь тухайн хүний мэдрэлийн системийн
онцлог, хэлбэрээс их шалтгаалдаг. Бие султай, мэдрэлийн систем
тогтворгүй хүний хөл, гар байнга хүйтэн хөлстэй явдаг.
Хэт их хөлөрдөг хүмүүс хөлсөөрөө эрдэс бодис болон бусад хэрэгцээт
бодисуудаа гадагшлуулснаар амархан ядарч сульдан, шөрмөс нь татах сөрөг
нөлөөтэй. Ийм тохиолдолд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Хүн тодорхой
хэмжээгээр хөлөрч байх нь биед сайн байдаг. Жишээ нь вирусын ханиад,
бөөрний өвчин, архаг хордлого, мэдрэлийн өвчнүүдийн үед өвчтөнийг
зохиомлоор хөлрүүлдэг эмчилгээ бий.
Ингэснээр эсрэг биет болон бусад нэгдлүүдийг хөлсөөр гадагшлуулж,
алдагдсан хэрэгцээт бодисыг эм уулгах болон тарих замаар эргэж нөхдөг.

Гэнэт  маш их хөлрөх нь сэрээ булчирхай буюу хүний дархлааны тогтолцоог
хариуцсан булчирхайн эмгэгтэй хүнд ийм шинж тэмдэг илэрдэг. Энэ нь гадны
ямар ч нөлөөгүйгээр гэнэт маш их хөлөрдгөөрөө онцлог юм.

Хөлрөмтгий хүн юу анхаарах ёстой вэ?
Хамгийн гол нь амьдралын зөв хэвшилтэй байх ёстой. Хоногт 6-8 цаг заавал
унтаж амрахаас гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байна. Бясалгал хийж
өөрийгөө ариусгаж, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Мөн биеийг
сульдааж мэдрэлийн системд нөлөөлж байгаа цус багадалт, хоол тэжээлийн
дутагдал зэрэг өвчнөө эмчлүүлэхэд санаа тавих нь зүйтэй.

Гарын алга хөлрөхөд яах вэ ?
Гарын алга хөлрөх нь гол төлөв бэлгийн бойжилтын насны хүүхдүүдэд болон
цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог судас-мэдрэлийн хямрал юм.
Энэ нь янз бүрийн хордлого, хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт
ядрах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг. Зарим
хүний бие махбодын онцлогоос болж жилийн аль ч улиралд гарын алга,
хөлийн ул нь хөлөрдөг. Ийм үед формалины гурван хувь уусмал хэрэглэхэд
бүрэн арилдаг.

Хулмасыг ямар аргаар арилгаж болох вэ?
Хулмасыг суганы булчирхайд байрлах өвөрмөц вирус үүсгэдэг. Энэ вирусыг
бүрэн устгахгүйгээр үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Хулмас арилгадаг хоёр
арга бий. Нэгд, суганы булчирхайг мэс заслын аргаар авах. Ингэснээр
хүний дархлаа дарангуйлагддаг сөрөг нөлөөтэй. Харин хамгийн сайн арга нь
рентген юм уу лазерын туяагаар шарж вирусыг нь устгах арга юм.
Зуны халуунд хөгшин, залуугүй хүн бүр хөлөрч, хулмас, шивэр гээд зарим
нэг таагүй үнэрээсээ болж тавгүйтдэг нь нууц биш. Иймд хөлс, хулмас,
шиврийг дарах олон аргаас нэгийг толилуулъя.
Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг
Америкийн эмч нар судлан илрүүлсэн хүн зоныг баярлуулж байна. Ялангуяа
халуун дулаан бүс нутгийнхан хулмас дарах хялбар аргыг эрэлхийлсээр шинэ
зуунтай золгожээ. Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч, эргэн тойрныхондоо
ч халагтай, балагтайг өгүүлж баршгүй. Орос авгайчуул хулмасгүй болсноо
улаан лоольтой холбон тайлбарладаг ажээ. Таваас доошгүй литр усанд
500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа
ээлжлэн 15 минут шавшина. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс
гадна хоёр сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт гурван
удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Эдгээрийн ачаар
төдхөн таны суганы үнэр арилж, олны дунд санаа амар явах болно. Түүнчлэн
улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдана. Алга, дух,
хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг
гэнэ.

Гоолингоо.мн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bilgvvn tulga 2010-05-27 103.26.194.130

sn bnu bi zuvulguu avah gsinma bi mash ih hulurdug bolchihson urd n ingej hulurduggvi bsin 2jilin umnus l ingej ih hulruh bollo bas bie maani erdiin hvnii bienes ilv haluun bolchihson yum shig sanagddag joohon haluun gazar l bhar mash iheer bvh bie maani mash ih hulurdugima bi haan ochij vzvvlj bas emchlvvleh be nadad tusalaach…

Avatar

2010-05-27 203.194.115.2

Хулмас арилгах амархан 100 шүү 200гр архин дээр 14 ширхэг шархны эм буюу ливомецин хийж найруулаад өглөөдөө нэг хөвөнгөөр 2 сугаа ээлжлэн дарж арчиарай хөвөнгөө нэг дараад хаяна шүү. Бас нүүрэн дээр тань батга гараад байгаа бол бас түрхэж болно. Би одоо хулмасгүй болсон байгаа.

Avatar

tsegiiii 2010-05-27 202.126.91.246

bvh saytiin medeelel n vg vsegnii zoroogvi ijilhen negneesee huulchihsan balai um ajlaa oligtoihon hiigeech

Avatar

ол 2010-05-27 202.179.24.71

харин тийм хэцүү

Avatar

Зочин 2010-05-27 163.180.46.120

tolhoinoos ni hols goojdog bol biyeneesee hols goojuulaad hulmast gesen zovlogoo ogye

Avatar

zochin 2010-05-27 202.179.20.136

bie ni hulurduggui murtuluu tolgoinoos ni huls goojood baidag hun yah estoi ve emchilgee bnuu

Avatar

Pg 2010-05-27 202.70.36.194

unen yumuu bi ene hulmasnaas bur zalhaj bna emegtei bolohoor buur ch hetsuu yum baga baihdaa medehgui iim boltson chin hetsu yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж