“Starbucks” кофены зах зээлд хувьсал хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Starbucks” кофены зах зээлд хувьсал хийнэ гэв

“Дараах статистикийг сонсохоороо хүмүүс гайхах байх. Хэдийгээр бид удаан хугацааны туршид амжилттай байсан хэдий ч бид Хойд Америкийн кофены зах зээлийн арав хүрэхгүй хувийг, дэлхийн кофены зах зээлийн ганц хувийг ч эзэлж чадаагүй байна” гэж “Starbucks” компанийн ерөнхийлөгч Ховард Шульц “CNN” агентлагт өгсөн ярилцлагандаа хэлсэн байна. Дэлхийн 50 оронд 13,000 салбартай “Starbucks” компани дэлхийн хамгийн том кофены үйлчилгээний газар хэдий ч хамгийн үнэнч үйлчлүүлэгч нь өдөрт уудаг 10 аяга кофеныхоо ердөө л гурвыг нь “Starbucks”-аас авч уудаг гэсэн судалгааг “Advertising Age” компани хийсэн.

Тэгвэл кофены зах зээл дээр хэн гол тоглогч вэ? “J.M.Smucker Co” компани, “Kraft Foods” компанийн бренд “Maxwell House” нар АНУ-ын зах зээл дээр том хувь эзэлдэг. Түүнчлэн түргэн хоолны үйлчилгээний “McDonald’s” компани 2006 онд “McCafe” үйлчилгээгээ шинээр нээсэн бөгөөд түүнээс хойш үйлчилгээ нь улам өргөжиж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж