Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Ерөнхий сайд Шинзо Абэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нар угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй ганцаарчилсан уулзалт хийж байна. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хэлэлцээр Төрийн ордонд эхлэх юм.
Мөн энэ өдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах аж. Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш 10.00 цагт Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболд нар уулзахаар төлөвлөжээ.