Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ний өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр болголоо.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн хүн амын хөгжилд онцгойлон анхаарч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан билээ. Тус яам Монгол хүнийг хөгжүүлэх цогц хөтөлбөр боловсруул, ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ахмад настан, эмэгтэйчүүдийн чуулганыг Дархан-Уул, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулаад байгаах билээ. Монгол хүнийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд тэмдэглэлт өдөртэй болж байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ