
МАХН-ынхан бол “шийдчихсэн”. Тэд МАН-тай нэгдэх ажлын хэсэг гарган, ажиллаад эхэлсэн нь тэднийг “шийдчихсэн” гэдгийг нь харуулах шиг. Харин МАН нэгдэх талаар МАН-ын генсек Г.Занданшатараас тодруулахад “МАН, МАХН-тай нэгдэх асуудал бол цаг хугацааны асуудал. Тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан энэ намууд нэгдэх процесс боллоо гэхэд түүнд нь их цаг хугацаа орно. Харин эвсч, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох асуудлыг судалж байна. Бид ярилцаж байгаа” гэдэг тайлбарийг өгөөд буй. Тэгэхээр МАН-ын генсекийн тайлбар Ерөнхийлөгчийн сонгуулиар эвсч, харин сонгуулийн үр дүнг харж байгаад нэгдэх эсэхээ шийдвэрлэн гэж байгаа мэт ойлгогдож байна.
Ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд нэр дэвшигчид одоогоор тодроогүй байгаа. Харин энэ сонгуульд МАН, МАХН-тай эвч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй юм байна. Ямартай ч хоёр намын зүгээс эвсэх, нэгдэх эсэх асуудлыг судалж, ажлын хэсгүүд ажиллаж байгаа гэнэ. Харин энэ ажлын хэсгийн дүгнэлт ямар үр дүн авчрах бол, ямар ч гэсэн сонирхолтой дүгнэлт байгаасай гэж олон хүн хүлээж байгаа биз ээ.