Крис, Рианна нар удсангүй

Хуучирсан мэдээ: 2013.03.30-нд нийтлэгдсэн

Крис, Рианна нар удсангүй

Хөгжмийн ертөнцийн дуулиант хос дуучин Крис Браун, Рианна нар 2009 оны Грэмми наадмын үдэш Крис найз бүсгүй Рианнад гар хүрснээр чимээ шуугиантай хоёр тийш болсон. Харин өнгөрсөн хугацаанд Крис Брауны уйгагүй хичээл зүтгэлийн ачаар хосууд дахин нийлсэн тухай саяхан л хэвлэлээр нэг шуугиж байсан билээ. Гэвч хосууд дахиад л хоёр тийшээ болсон тухай мэдээлэл цацагджээ.

АНУ-ын Лос-Анжелес хотын “Power 106” радиогийн мэдээлснээр дуучин Крис Браун тус радиод ярилцлага өгөх үеэрээ “Та Рианнатай үерхсэн хэвээр байгаа юу?” гэсэн хөтлөгчийн асуултанд “Товчхондоо үгүй” гэж хариулсан аж. Үүний дараа “Power 106” радио түүний энэ үгийг өөрийн “Twitter” хуудсандаа жиргэснээр дуулиант хосууд хоёр тийшээ болсныг олонд зарлажээ. Харин үүний хариуд дуучин Рианна тус радиогийн жиргээн дор “аймшигтай” хэмээн бичсэн бөгөөд тэрээр энэхүү жиргээгээ төд удалгүй устгасан байна.

Үүнээс өмнө дуучин Рианна Крисээс хүүхэдтэй болохыг хүсч буй тухайгаа шүтэн бишрэгчиддээ дуулгаад байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж