Шилдэг эмч нарыг тодруулна

Хуучирсан мэдээ: 2013.03.30-нд нийтлэгдсэн

Шилдэг эмч нарыг тодруулна

Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа МҮЭСТО-нд үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүндэтгэлийн ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны ХНУХХ-ийн дарга Б.Баярт нар оролцож байна.

“Алтан чагнуур”-ыг эрүүл мэндийн салбарт хийж, бүтээсэн үйлстэн, салбартаа тэргүүлсэн эмч нарыг шагнах юм байна. Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд энэ жил нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж