
Богд хааны музей өнөөдөр, маргааш хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Учир нь тус музей "National Geographic Mongolia" сэтгүүлтэй хамтран "Музей үзэх гэр бүлийн өдрүүд" нэртэй арга хэмжээ зохион байгуулж байгаа нь амралтын өдөр хүүхдүүд чөлөөт цаг заваа зөв болосон өнгөрөөх, түүхийн бүтээлээс танилцаж, мэдлэгт нь нэмэр болгох зорилгоор Богд хааны музейг сонгосон гэж зохион байгуулагчид хэлж байна. Хүүхдүүдээс гадна Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүдэд ч төлбөргүйгээр үйлчлэх гэнэ. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 4-6-ны өдөрүүдэд "Музей үзэх гэр бүлийн өдрүүд" арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Ш.ЧИМЭГ