Жастины сармагчинг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.30-нд нийтлэгдсэн

Жастины сармагчинг саатуулжээ

Поп од Жастин Бибер өөрийн үсэрхэг бяцхан анд “Малли” нэртэй капуцин сармагчинтайгаа уржигдар “Cessna 560” хувийн онгоцоор АНУ-ын Лос-Ажелесаас Германыг зорьжээ. Гэвч Жастин Биберыг Германы Мюнхен хотод газардмагц нисэх онгоцны буудлын гаалийн албаныхан “Малли” сармагчинг нь саатуулсан байна. Учир юу гэвээс 19 настай Жастин Биберийн үслэг андад Герман улс руу нэвтрэх эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн хуудас байхгүй байснаас хөөрхий сармагчин хоригдоход хүрсэн аж. Үүгээрч зогсохгүй Мюнхен хотын албаныхны зүгээс дураараа зантай Жастин Биберт  10 мянган еврогийн торгууль тавьсан байна.

Жастин Биберт  “Малли” сармагчинг түүний төрсөн өдрөөр нь хөгжмийн продюсер Жамал Ракшид бэлэглэсэн аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж