Хүлээлт үүсгэсэн шигшээ тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Хүлээлт үүсгэсэн шигшээ тоглолт болно

Талбайн теннис сонирхогчдын дунд энэ долоо хоногт Майамигийн нээлттэй тэмцээн өөрийн эрхгүй анхаарлын төвд байна. Нарлаг Майамид болоод ч тэрүү, бас сүүлийн үед харахыг хүссэн тоглолтууд олноор өрнөсөн болохоор тэмцээн шигшээ хүртлээ сонирхолтой байлаа.

Эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтод АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүд шалгарсан нь тоглолтын өнгийг улам тодотгож өгсөн. Тэд өнгөрсөн шөнө болсон хагас шигшээ тоглолтод өрсөлдөгч нараа хожсоноор ээлжит тулаанд шалгарлаа. Тус тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Серена Уильямс Майамид таван удаа түрүүлээд байгаа бол Шараповагийн хувьд дөрвөн удаа шигшээд шалгарахдаа сүүлийн хоёр жил дараалан ялагджээ. Серенаг зургаа дахь түрүүгээ, Машаг анхны түрүүгээ хүртэх агшныг үзэх л үлдлээ.

Өнгөрсөн жил хүн төрөлхтөний түүхэн дэх Лондонгийн олимпийн их наадам үндэстэн бүрийн оргилын жил байсан. Тэр ч утгаараа дээрх хоёр теннисчид Лондонгийн шигшээд шалгарахад Серена илүүрхэж алтан медаль хүртэж байсан. Шилдэг тамирчдаас шилдэг амжилтыг л нэхэх болсон энэ үед маргааш болох энэхүү тоглолт хүлээлт үүсгэсэн шигшээ тоглолт болох нь дамжиггүй.

Ч.БОЛ

"Лондон 2012" олимпийн их наадмын талбайн теннисний ганцаарчилсан төрөлд АНУ-ын Серена Уильямс ОХУ-ын Мария Шарапова нар шалгарахад Серенагийн ялалтаар өндөрлөсөн. Фото 2012.08.04 Их Британи Лондон хот



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж