Ө.Тулгаагийн нэрэмжит барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Ө.Тулгаагийн нэрэмжит барилдаан болно

Манай
бөхийн хорхойтнуудыг баярлуулж явсан уран хурц барилдаант  Увс аймгийн
Малчин сумын харьяат, улсын заан Өлзийн Тулгаа агсныг бөхөд хайртай
Монгол түмэн андахгүй. Улсын наадмын сүүлийн гурван түрүүг авсан “Увс
нуур” галынхан тус аймгаас төрж гарсан улсын цолтой бөхчүүддээ хүндэтгэл
үзүүлэх уламжлалт барилдааны энэ удаагийн буухиаг улсын заан Ө.Тулгаа
агсны нэрэмжит болгон зохиохоор болжээ. Энэ барилдаан өнөөдөр “Их засаг”
их сургуулийн спорт зааланд 16.00 цагаас эхлэх бөгөөд аймаг, цэргийн
цолтой болон залуу 128 хүчтэн зодоглох юм байна.  

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж