Траволта “Breitling” брэндийг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Траволта “Breitling” брэндийг сурталчлав

Холливудын алдартнуудын нэг жүжигчин Жон Траволта өчигдөр дэлхийд алдартай цагны брэнд Щвейцарын “Breitling” брэндийн Нью-Йоркод болсон сурталчилгааны өдөрлөгт оролцжээ. Дэлхийн нэртэй брэндийн сурталчилгааны арга хэмжээнд оролцох үеэрээ тэрээр дэгжин саарал хүрэм өмссөн байсан нь түүний үсний шинэхэн засалт, ямаан сахлыг их л донжтой харагдуулсан гэнэ. Мөн тэрээр арга хэмжээний үеэр “Breitling” брэндийг сурталчилж өөрөө ч тус брэндийн үнэнч фэн, хэрэглэгч гэдгээ мэдэгдээд амжсан аж.

Щвейцарын “Breitling” тэртээ 1884 оноос хойш өөрсдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр ирсэн орчин үеийн дэлхийн тансаг хэрэглээтнүүдийн сонголт болжээ. Траволтагийн хувьд өмнө нь мөн тус брэндийн сурталчилгааны компанит ажилд оролцож байсан юм байна.

Тэрээр уран бүтээлийн хувьд өнгөрөгч онд найруулагч Оливер Стоуны “Savages” кинонд тоглосон бол энэ онд найруулагч Марк Стивен Жонсын “Killing Season” кинонд тоглохоор зураг авалтандаа ороод байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж