Тусламжийн гэрээнд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Тусламжийн гэрээнд гарын үсэг зурна

Монгол Улсад нүүрлээд байгаа зуд, өвөлжилтийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулан Японы Засгийн газраас тусламж үзүүлэхээр болсон байна. Нийт зургаан аймгийн 26 суманд байдал маш хүнд байгаа тул Япон улсын Засгийн газраас 700 мянган ам.долларын үнийн дүн бүхий тусламжийг өгөхөөр болжээ. Тусламжийн  гэрээнд гарын үсэг зурах ёслол маргааш Гадаад харилцааны яаманд болох юм байна. Гэрээнд Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Японы талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар гарын үсэг зурах ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж