Төрсөн өдрийн мэнд хүргэе, Лэди Гага

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Лэди Гага

Сонирхолтой стиль имиж, этгээд дүр төрхөөрөө дэлхий дахиныг гайхашруулдаг дуучин Лэди Гага өчигдөр 27 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэрээр төрсөн өдрөөрөө амьдралынхаа түүхийг харуулсан гэрэл зургууд болон бага насны сонирхолтой дурсамжаасаа өөрийг нь дагасан 35 мянга гаруй жиргээчтэйгээ ийнхүү хуваалцсан байна.

Мэдээж тэрээр өөрт нь чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ дэвшүүлсэн олон сая шүтэн бишрэгчдийнхээ төрсөн өдрийн мэндчилгээнд дарагдсан аж. 1986 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн тэрээр Нью-Йорк хотноо Жозефф, Синти Жерманоттагийн ууган охин болон мэндэлсэн байна.

Дуу хөгжмийн ертөнцийн од тэрээр Лэди Гага гэх нэрээр олонд танигдсан ч жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж