Скандинавын мөнгөнүүд хамгийн бохир

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Скандинавын мөнгөнүүд хамгийн бохир

Швед, Данийн мөнгөн дэвсгэртүүд Европын бүх мөнгөнүүдээс хамгийн бохир нь боллоо. The Local-д бичсэнээр, ийм судалгааг Оксфордын их сургуулийн эрдэмтэд хийжээ.

Шведын цаасан дэвсгэрт бүрээс дундажаар 39,6 мянган нян илэрсэн байна. Данийн дэвсгэртэд нянгийн тоо нь 40,3 мянга байжээ. Европын цаасан мөнгө дунджаар 26 мянган нянтай байв. Тийм тоо нь өвчин үүсгэж чадна гэж судалгаанд тэмдэглэжээ.

Евро мөнгө л тэднээс хамгийн цэвэр нь болсон ба дэвсгэртэд 11 мянган нян байв. Оросын цаасан мөнгөнөөс 30 мянган нян илэрчээ. Ямар төрлийн нян байсныг судалгаанд тодруулсангүй. Зүгээр л тэд нь амьсгалын замын өвчин үүсгэж чадахыг дурьдсан байна. Үүний өмнөх судалгаагаар мөнгөн дэвсгэртэд клебсиелла ба энтеробактер байсан гэж мэдээлж байлаа.

Судалгаанд 15 орны мөнгөн дэвсгэртүүдийг хамруулсан байв. Өдгөө Европын холбоонд 27 улс багтдагч Дани, Швед, Их Британи, Латви, Литва, Польш, Румын, Чех, Болгар, Унгар зэрэг орнууд евро мөнгөнд ороогүй байна.

Гуравдугаар сарын 26-нд гаргасан MasterCard-ын судалгаанд европчуудын 83 хувь нь бэлэн мөнгө бохир, нянтай гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж