
Далд уурхайд иргэд аюулгүй ажиллагааны дүрэм хангаагүйгээс уурхайд ажиллаж байгаад гэмтэх, амь насаа алдах нь хэвийн үзэгдэл мэт болчих вий гэсэндээ уурхайг хаах хэрэгтэй гэж сүүлийн жилүүдэд ийнхүү ярих болсон. Нөгөө талаас энэ том уурхайг хаачихвал илч, шаталт сайтай нүүрсний эх үүсвэр байхгүй болох сөрөг талтай учраас асуудлыг шийдэж чадахгүй энэ хүрсэн гэдэг. Тиймээс дээрх хамтарсан ажлын хэсэг Налайхын уурхайд энэ сард очиж ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцсан юм. Шалгалтаар нүүрсний орд газарт 14 аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт явуулж байгаа 186 амны үйл ажиллагааг хуульд заасны дагуу хаасан. Гэсэн хэдий боловч лацдсан уурхайн ам руу дураараа орох, малтлага хийхийг завдсан 20 гаруй зөрчил гарч, нэг хүн амь насаа алдсан учраас ийнхүү Налайхын уурхайг зохицуулах ажлыг бодлогын төвшинд эхэлж байна.
Энэ үнэхээр шийдэгдвэл Налайхын нүүрсний их уурхай хаагдсанаас хойш 20 гаруй жил иргэд гараараа жилд нэг сая орчим тонн нүүрс олборлож байгааг цэгцэнд оруулах том ажил ундрах нь. Уурхайчдын амьдрал, тэдний цаана байгаа гэр бүлийнхэнд ч эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Нөгөө талдаа, Налайхын уурхайд бэхэлгээ хийсэн ч цаашдаа дахин ашиглах боломжгүй гэсэн таамаг яриаг албаныхан үгүйсгэж байна. Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, нөөцтэй ордуудыг зориулалтын аргаар ашиглаж, нүүрс гаргахыг төрийн бодлогоор дэмжинэ гэж буй.