Ромын пап хоригдлуудын хөлийг үнсчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Ромын пап хоригдлуудын хөлийг үнсчээ

Тэргүүн хамба Францис өчигдөр
католик шашны ядууст туслах баярын үеэр  Ромын нэгэн хорих ангид зочилж
хоригдлуудын хөлийг угаан үнссэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Түүний
ойрын эх сурвалжийн мэдээлснээр хамба лам арваад хоригдлын хөлийг өөрийн
гараар угаасныхаа дараа даавуун алчуураар арчин үнссэн гэнэ. Пап ламаар
хөлөө угаалгах хувь олдсон хоригдлуудын дотор мусульман шашинтай хоёр ч
эмэгтэй ялтан байсан бөгөөд тэд хамба ламын хийсэн үйлдлийг гайхширан
хүлээн авчээ.

Тэрээр хоригдлуудын хөлийг угаасны дараа “дахин хөлөө угаалгах хүсэлтэй
хүн байна уу? хэмээн эелдэгээр асууж энэ тийм гайхмаар зүйл гэж үү, би
үүнийг үнэхээр чин сэтгэлээсээ хийхийг хүссэн” гэжээ. Ромын шинэ папын
олныг гайхшируулсан атлаа хайр хүндлэлийг өөрийн эрхгүй татах энэхүү
үйлдэл нь дэлхийн олон сая католикчуудад таалагдсан төдийгүй олон улсад
шуугиан тарьсан үйл явдал хэмээн эх сурвалжууд онцолжээ.

Хамба лам Францис энэ сарын 14-нд өмнөх папыг эрүүл мэндийн шалтгаанаар
суудлаасаа татгалзсаны дараа католик шашинтны тэргүүнээр тодорсон
билээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж