Сувдан ээмэгтэй бүсгүйн хөрөг, Вермеер. Фото: Wikimedia
Гаага хотын Маурицхёйс гэх галарейн Рембрандт, Ван Дейк нарын эртний мастерүүдийн бүтээл тавигдсан байв. Тэр галарейн хамгийн алдартай зургуудын нэг нь Вермеерийн “Сувдан ээмэгтэй бүсгүй” хөрөг юм. Уг зургийг Япончууд хамгаас илүүтэйгээр сонирхсон байна.
Хамгийн олон үзэгчидтэй үзэсгэлэнгүүдийн чансааны хоёрт “Амазонка: Орчин цагт” гэсэн Рио-де-Женейрод явагдсан үзэсгэлэн бичигдлээ. Үзэсгэлэнг үнэгүй үзүүлсэн ба түүнийг хоёр сарын дотор 374,8 мянган хүн үзжээ. Гуравт нь Эрмитажид үзүүлэгдсэн “XIX зууны Италийн уран зураг: Неокласизмаас симболизм хүртэл” нэртэй үзэсгэлэн орсон ба түүнийг өдөрт дундажаар 7,75 мянган хүн үзжээ.
Хамгийн олон хүн үздэг музейн жагсаалтыг өмнөх жилийнх шигээ Лувр тэргүүлсэн ба өнгөрсөн онд 9,72 сая хүн уг музейг үзжээ. Хоёрт нь 6,1 сая хүний сонирхсон Нью-Йоркийн Метрополитен музей, гуравт нь Лондоны Британийн музей (5,75 сая үзэгч) тус тус оржээ.