Сэтгэлзүйн салбарыг төрийг удирдахад түлхүү ашиглах талаар хүсэлт гаргах нь:
Эрхэм хүндэт таны энэ өдрийн амар амгаланг эрэхийн ялдамд төрийн их ажилд тань өндөр амжилт хүсье.
Миний бие Цэрэндоржийн Зэсэнхүү нь сэтгэл зүйч, сэтгэл судлаач мэргэжилтэй бөгөөд монгол хүний сэтгэл зүйн онцлогыг судлахын хамт сэтгэл зүйн салбарыг энгийн хэрэглээ болгох, монгол хүнд зориулсан “ Монгол сэтгэл зүй”-н салбарыг бий болгох зорилт тавин ажиллаж байна.
Өргөх бичиг маань хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт нь нийгэм дэх массын сэтгэл зүйн хямрал манай оронд хэрхэн нүүрлээд байгаа талаар дурьдсан болно. Харин хоёр дахь хэсэгт, миний өөрийн хийсэн туршлага судалгаан дээр түшиглэж эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар санал дэвшүүлсэн билээ.
Ингээд таныг гэгээн оюундаа тунгаана гэдэгт эрхбиш найднам.
Манай Монгол улс нь чөлөөт нийгэмд шилжээд даруй 23 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд улс орноо шинэ чөлөөт ардчилсан систем шилжүүлэх, тохинуулан бататгах, эдийн засгаа өсгөх тал дээр түлхүү ажиллаж багагүй амжилтанд хүрчээ. Улс орон маань өдгөө ядуу буурай орон биш, харин хөгжиж буй орнуудын тоонд багтах болсон нь эх орны минь арвин их хишиг хийгээд эцэг өвгөдөөс уламжилсан төрийг удирдах их ухааны ач буй за.
Гэхдээ нийгмийг тогтвортой байлгах, улс орон, төр засгийн нэр хүндийг өсгөх, эдийн засгаа тогтвортой байлгах гэх мэт зарим асуудал дээр яах аргагүй алдаатай дутуу дулимаг бодлого явуулснаас болж улс төр, эдийн засаг, нийгэм маань байнга тогтворгүй байдалд орсоор байна. Үүний гол шалтгаан нь ард түмний сэтгэл санааг тогтвортой байлгах тал дээр тодорхой арга хэмжээ авахгүй байсаар ирсэнтэй холбоотой байна.
Өдгөө чөлөөт нийгмийг амжилттай авч явж байгаа дэлхийн улс болгонд нэн чухалд тавьдаг салбар болох сэтгэл зүйн салбарыг манай төр засаг төдийлөн ойшоож үздэггүйгээс төрийн бодлогодоо тусгадаггүй. Гэтэл ялангуяа манай орон шиг нэг нийгмийн дэглэмээс өөр нийгмийн тогтолцоонд шилжсэн орны хувьд, ард түмний сэтгэл санааны байдалд онцгой анхаарах шаардлагатай байдгийг дэлхийн олон орны жишээнээс харж болно.
Үүнээс үүдэлтэйгээр ард түмний сэтгэл санаа тогтворгүй байсаар “гадаад ертөнц”-өөс ирж байгаа дурын ачааллыг даах чадвар нь багассаар ард түмэн сэтгэхүйн хувьд сул дорой нэгэн болж байна. Өөр үгээр хэлбэл, нийгэм дэх массын стресс хямралын төвшин маш өндөр төвшинд хүрчээ.
Нийгэм дэх массын стресс хямралын төвшин өндөр байх нь нийгмийн тогтвортой байдал төдийгүй эдийн засаг, улс орны үндэсний аюулгүй байдалд ноцтой хортой билээ.
Үүнийг манай оронд болж байгаа үйл явдлуудаас тодхон харж болох юм.
Үүнд:
1. Эдийн засгийн салбар ямар ч арга хэмжээ авсан үнийн хөөрөгдөлтийг зогсоож чадахгүй байгаа явдал юм. Учир нь, стресс хямралд орсон хүн дээр илэрдэг хамгийн том шинж тэмдэг нь тухайн хүн өөртөө байгаа зүйлд сэтгэл ханах чадвараа алддаг явдал юм. Америкийн сэтгэлсудлаач Ричард Лазарус (Richard Lazarus)“Стресс нь хүний хийсвэр хүсэл мөрөөдөл ба бодит нөөц бололцооны хоорондох тэнцвэрийг алдагдуулдаг юм байна” хэмээн тодорхойлсон байдаг. Эндээс стрессийн төвшин өндөртэй хүн гэдэг нь байгаа зүйлдээ сэтгэл ханах чавдаргүй болно гэсэн үг юм. Ийм хүмүүсийн хамгийн их хийдэг зүйл бол өөртөө байхгүй зүйлсээ хүсэмжлэх сэтгэл юм. Тухайн зүйл тухайн хүнд зайлшгүй шаардлагатай биш байсан ч тэр зүйлтэй л болбол энэ асуудлаасаа гарна гэсэн хийсвэр ойлголт юм. Хүсэл нь эрэлтийг бий болгодог нь эдийн засгийн хууль юм. Тэгвэл нийгэм тэр чигтэй ийм их сэтгэлгээтэй байвал ийм их эрэлтийг хичнээн олон нийлүүлэгчтэй байгаад ч хангах боломжгүй юм. Ингэхлээр эндээс барааны хомсдолыг бий болгодог ба энэ нь тухай барааны үнийг хөөргөх нь мөн л эдийн засгийн хууль юм. Иймээс эрэлтийг л зогсоохгүй юм бол төрийн зүгээс нийлүүлэгчдэд хандсан ямарваа арга хэмжээ аваад, ямар ч нэмэр болохгүй байгааг сүүлийн жилүүдэд тодхон харж байгаа билээ.
2. Эрүүл мэндийн салбарт багагүй шинэчлэлт хийж байгаа ч гэсэн эрүүл мэндийн салбарын хүрэлцээ муу, өвчлөлтийн хэмжээ буурахгүй байгаа нь бас л томоохон тулгамдсан асуудал болоод байна. “Бүх өвчин эмгэгийн 99% нь сэтгэл зүйн гаралтай байдаг” гэдэг батлагдсан дүрмийг одоо болтол ойлгоогүй эрүүл мэндийн салбар өдөр тутам өөрийнхөө түүхэнд урьд өмнө тулж үзэж байгаагүй өвчин эмгэгүүдтэй тулж байна. Бидний тархи нь бидний оюун ухааныг удирдахаас гадна бидний бие мах бодийг удирдаг давхар функцтэй зүйл юм. Энэ хоёр нь салшгүй холбоотой зүйл бөгөөд нэг нь асуудалтай байхад нөгөөх нь асуудалд өртөхгүй зүгээр мултрах боломжгүй. Иймээс нийгэм тэр чигээрээ стресс хямралтай байгаа болохоор бүгд сэтгэлзүйн хувьд их бага төвшинд үргэлж асуудалтай байгаа нь ойлгомжтой бөгөөд энэ нь тухайн хүний бие организмд үргэлж сөргөөр нөлөөлж байгаа нь өвчлөлтийн хэмжээг багасгахгүй байгаа том шалтгаан юм. Бүх өвчин эмгэг нь давхар сэтгэлзүйн эх үүсвэртэй болхыг үл ойшоон, зөвхөн физиологид нөлөөлөх замаар эмчлэх гэж оролтох оролдлого нь амжилтгүй болсоор байна. Үүний тод жишээ нь манай оронд нэг өвчин туссан хүн дээр яаж ч эмчлээд байсан уг өвчин архагшиж байгаагаас олж харж болох юм.
3. Нийгмийн тогтвортой болгох гэж төрөл бүрийн алхамуудийг хийж байгаа боловч нийгэм үргэлж тогтворгүй байсаар байна. Үүний тод жишээ нь засаг төр ойр ойрхон солигдож байгаагаас харж болно. Учир нь, ”Хүн бүрийг аз жаргалтай амьдруулахын төлөө төр засаг оршин тогтдог” гэдэг ойлголт хүмүүсийн сэтгэхүйд байдаг. Нийгмийн дийлэнх хувь нь стресс хямралтай байгаа гэдэг нь өөрөө нийгэм тэр чигээрэй аз жаргалгүй байна гэсэн үг юм. Хэрэв нийгэм дэх масс өөрсдийгөө аз жаргалтай амьдарч байна гэж мэдэрч чадахгүй бол “төр юу ч хийхгүй байна” гэж ойлгож эхэлдэг. Ийм үед тийм төрийг солиход ард түмэн үргэлж бэлэн байдаг.
4. Нийгэм болон төр нь үргэлж тогтворгүй байснаас үүдэн хүн бүр тогтвортой амьдралд хүрэхийг хүсэх болсон бөгөөд энэ хүслээс үүдэлтэйгээр хүн бүр “санхүүгийн хараат бус” нэгэн болохыг хүсэмжлэх хүсэл нь хүн бүрийг маш богино хугацаанд баяжих хүсэлд түлхэж байна. Эндээс маш богино хугацаанд баяжих бололцоотой цорын ганц аргаар үргэлж хэвийн бус буюу хуулиас гадуур болон хууль зөрчсөн хувилбаруудыг сонгон авч байгаагаас үүдэж авилгал, хээл хахууль, залилан, хууран мэхлэх асуудал жилээс жилд ихэссээр ирлээ.
5. Боловсролын салбарт багагүй хөрөнгө хаяж хөгжүүлэх гэж оролдож байгаа ч төр засагт жил ирэх тусам боловсон хүчний дутагдал үүсч байгаагаас мөн харж болно. Хямралтай хүн гэдэг ямар нэг асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр илүүтэй ханддаг учир сэтгэл зүйн хувь маш тогтворгүй нэгэн байна гэсэн үг юм.Тэгвэл ийм сэтгэхүйтэй маш олон хүнтэй ажиллана гэдэг бараг хүн бүртэй тулж харилцах боловсон хүчин байх шаардлагатай болно гэсэн үг. Тэгвэл ийм их хэмжээний боловсон хүч олох нь боломжгүй асуудал юм. Эндээс одоо болтол төрийн албан хаагчдын тоог багасгах нь битгий хэл ихэсгэх шаардлагатай болж байна. Ихэсгэхээс гадна илүү чадварлаг хүн хэрэгтэй болж байгаагаас боловсролтой хүмүүсийн дийлэнх хэсэг нь төрийг адаглаад авч явах гэж ажиллаж байгаас бусад салбаруудад боловсон хүчний ноцтой хомсдолд орж байна.
6. Нийгэм дэх массын стресс хямралын төвшин өндөр байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөөр гэр бүл салалтын хэмжээ жилээс жилд өсөж байгаагаас олж харж болж байна. Гэр бүлийн амьдрал нь өөрөө хямралгүй хүний хувьд ч гэсэн авч явахад нилээдгүй төвөгтэй асуудалтай байдаг байхад стресс хямралтай хүмүүс гэр бүлээ авч явна гэдэг маш хүнд зүйл юм. Үүн дээр тухайн гэр бүлд “гадаад ертөнц”-өөс ирж байгаа ачаалал нь тухайн гэр бүлийн асуудлуудыг улам бүр хүндрүүлсээр эцэст нь гэр бүлийн асуудлаас залхах, халшрах, зугтах, мэдрэлийн ядаргаанд орох г.м үзэгдлүүд нь араар тавих, архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гаж үзэгдлүүдийг бий болгосноос гэр бүл арга буюу салахад хүргэж байна. Гэр бүл салалт нь үр хүүхэд өнчрөх асуудлыг бий болгож байгаагаас сэтгэл зүйн хувьд хэвийн иргэн болж өсөх боломжийг алдагдуулж байгаа нь улс орны ирээдүйд маш их хортой үзэгдэл юм.
7. Хүн амын ихэнх хувь нь сэтгэл зүйн боловсрол муутай байгаа болон төр нь тууштай, тогтвортой байж чадахгүй байгаагийн улмаас монгол хүмүүсийн шийдвэр гаргах чадвар жилээс жилд буурсаар байна. Үүний баталгааг шашин, мухар сүсэг, мэрэг төлөгчид, хүмүүсийг элдвээр хууран мэхлэгчид олширч улам бүр хүчээ авч байгаагаас олж харж болно. Хүмүүс өөрийнхөө амьдралд өөрөө шийдвэр гаргах чадваргүй болсон үед гардаг хамгийн ноцтой үзэгдэл нь тэд тэдний өмнөөс хэн нэгэн шийдвэр гаргаад өгөөсэй гэж хүсдэг явдал юм. Шийдвэр гаргаж чадахгүй байх тэр үеийг зовлонт мэдрэмж гэдэг бөгөөд стресс хямралыгүүсгэгч гол зүйл юм. Энэ үед жирийн иргэд чиний өмнөөс шийдвэр гаргаад өгье гэж чанга дуугарах хэний ч араас дагахад бэлэн байдаг. Энэ нь зарим овжин этгээдүүд болон шашны салбарынханд маш том мөнгө олох эх үүсвэр болж байгаа бөгөөд энэ нь төрийн нэр хүндэд маш хортой үзэгдэл юм. Учир нь ийм сэтгэхүйтэй ард иргэдтэй улсад төр засаг хичнээн их зүйл хийлээ ч гэсэн амьдралд нь сайн сайхан зүйл тохиолдоход ард түмэн хэзээ ч төр засагт талархдаггүй бөгөөд харин “хувь заяа” болон тэдгээр этгээдүүдэд талархдаг ба эсрэгээр муу зүйл тохиолдвол тэдгээр этгээдүүдийг бус зөвхөн төр засгийг буруутгадаг байна.
8. Хүмүүсийн сэтгэлзүйн боловсролын дутмагаас болж манай орны ард түмний дунд аз жаргалын дутагдлын хурц хам шинжүүд илэрч байна. Үүнийг жил ирэх бүр хүн амын дунд амиа хорлох, архидан согтуурах үзэгдэл улам бүр олширч байгаагаас олж харж болхоор байна. Энэ үзэгдэл бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудыг хүртэл түлхүү хамрах болжээ.
Энэ мэтээр дурьдаад байвал бүх салбарт гажуудал авчирч байгааг харж болно. Бүх салбарт гажуудал гараад байгаагийн гол шалтгаан нь энэ нийгмийг хүн л авч явдагт оршиж байна. Нийгэм дэх массын стресс хямралын төвшин өндөр байгаа нь эдгээр асуудлууд, үзэгдлүүдийг үүсгэж байгаан адилаар эдгээр асуудал үзэгдэл нь буцаад стрессын төвшинг өсгөж байна. Эдгээр зүйлтэй тэмцэхэд дан нэг талаа барьсан алхамууд хийх нь ямар ч үр дүнд хүргэхгүй байгааг өнгөрсөн он жилүүд харуулсан бизээ. Иймээс төр засгаас масс буюу нийгмийн сэтгэл зүйд илт нөлөөлөхүйц сэтгэл зүйн ач холбогдолтой алхмуудыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Дээрх асуудлуудаас энэ бүгдийн цаад шалтгаан нийгэм дэх массын сэтгэл зүйг зөв удирдаагүйгээс хичнээн их асуудал үүсэж байгааг олж харж болох бөгөөд эдгээр асуудлуудыг өөр замаар шийдвэрлэх гэсэн оролдлого нь хичнээн их цаг хугацаа болон санхүү эдийн засагт хор хөнөөлтэй байгааг гадарлаж буй бизээ. Иймээс миний бие өөрийн судалгаанд тулгуурлан массын сэтгэл зүйг тогтворжуулахад нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх хэдэн арга боловсруулсанаа таньд өргөн барьж байна. Болгооно уу.
Үүнд:
1. Улаанбаатар хот болон томоохон хот суурингуудад байгаа бүх төрлийн хашааны өндрийг нэгметрээс өндөргүй болгох, түүний ач холбогдлын тухай.
Миний бие монгол хүний сэтгэлзүйн онцлогыг судалдаг гэж дээр дурьдсан билээ. Ингэж судалж явахдаа өнөөгийн энэ нийгэм дэхь массын стресс хямралын төвшинг ихэсгэж байгаа хамгийн гол асуудал бол монгол хүн олон мянган жил амьдарсаар ирсэн монгол хүний генд орших амьдралын хэв маягаа маш хурдтай сольж байгаагаас үүдэлтэй байгааг олж тогтоогоод байна. Энэ нь монголчууд нь өргөн уудам тал нутагт амьдарч нүдний хязгаар хүрэх газарт хараа билчээн цээж дүүрэн амьсгалсаар ирсэн ард түмэн. Тэгвэл одоо хотод төвлөрч дөрвөн хананаас цаашихыг олж харахаа больсон нь сэтгэл зүйн хувьд асар их дарамтыг өгөх болсон. Тэгвэл гэрээсээ гараад хараа бэлчээхэд хамгийн их саад болж байгаа зүйл бол энэ өндөр өндөр янз бүрийн хашаанууд юм. Эдгээр хашаа нь хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлөхөөс гадна өндөр хашааны хар гайгаар хот хүрээ газрын зонхилох муу муухай үзэгдлүүд гэр хороолол болон өндөр далдлагдсан хашааны цаана буюу хүний нүдээс далд хяналтгүй газар явагдаж байна.
Дараах өндөр хашаа намхан хашааны давуу чанар дутагдалтай талуудыг харьцуулсан хүснэгтийг харна уу.
Давуу тал | Дутагдалтай тал | |
Өндөр хашаа /1.5 м-с өндөр/ | –Илүүдэл угаадас, хог | · –Нэгэнт хашааг чинь хүн – · |
Намхан хашаа /1 м хүртэл/ | | |
1. Улаанбаатар хот болон томоохон хот сууринд байгаа бүх гудамжны нохойнуудыг “цэвэрлэх” ажил хийх, түүний ач холбогдлын тухай
Гудамжны буюу золбин нохой нь хүний сэтгэл зүйд маш хортой зүйлсийн нэг юм. Учир нь, золбин нохойг харах, адаглаад нүдний буланд өртөх нь хүний сэтгэхүйд маш их дарамтыг авчирдаг болох нь судалгаагаар ажиглагдсан. Золбин нохойг харсан хүнд тухайн нохойг өрөвдөх гэхээс илүүтэйгээр “өөрийгөө хичнээн арчаагүй дорой явна вэ?” гэсэн бодол бидний сэтгэхүйд өөрийн эрхгүй төрдэг байна.
Эндээс өөрийнхөө амьдралд гутрах, байгаа болон бий болгосон зүйлдээ сэтгэл ханахгүй байх бодлыг төрүүлдэг ба энэ стресс хямралын маш том эх үүсвэр болдог байна. Улмаар ийм нөхцөлд орсон хүмүүсийн хамгийн их дургүйцэж зэвүүцдэг зүйл бол төр засгийн удирдлага болдог байна.Эндээс төрийн нэр хүнд буурах бас нэг том шалтгааны эх үүсвэр ийм эхтэй байдаг байна.
2. Улаанбаатар хот болон томоохон хот сууринг бүрэн хиймэл зүлэгжүүлэх, түүний ач холбогдлын тухай.
Монгол хүн төдийгүй ер нь бүх хүний сэтгэхүйд хамгийн өндөр тайвшрал өгдөг үйлчилгээтэй зүйл бол ногоон өнгө юм. Монгол хүний сэтгэхүйд гэдгийн учир нь бид нүсэр хот хэлбэрээр амьдраад ердөө 20-30 жил болж байгаа болхоор бидний дотоод сэтгэл одоо болтол сайхан ногоон талыг зүлэг мөрөөдөж байгаа сэтгэгдлээсээ салахгүй байгаа бөгөөд бодит амьдрал дээр зөвхөн тоос шороо хайрга хагарсан хэмхэрсэн зам талбай харж байгаа нь массын сэтгэл зүйд асар хүчтэй дарамтыг өгч байгаа нь стресс хямрал ихсэх том эх үүсвэр болоод байна. Эндээс үүссэн асуудалд ард түмэн дахиад л төр засгийг буруутгаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхлээр энэ эх үүсвэрийг устгахын тулд төр засаг ногоон хөдөлгөөн ихээр өрнүүлж байгаа ч гэсэн одоо болтол амжилт олохгүй байгааг бэлхнээ харж болох бизээ. Гол шалтгаан нь монгол орны маань байгаль ногоон байх боломж ердөө 7-10 сар хүртэл ердөө 3 сар байдагтай нэг талаар холбогдолтой. Нөгөө талаас олон жилийн эрчимтай бүтээн байгууллалтын явцад хотын хөрс хэтэрхий сүйдсэнээс бол хотын өнгөн хөрсөн баргийн ногоо ургах боломжгүй болжээ. Эцэст нь дэлхийн дулаарлын улмаас жилээс жилд хур тунадасын хэмжээ багасаж байгаа нь амьд ногоо ургах нөхцөлийг маш ихээр бууруулж байна. Иймээс Монголын нөхцөл хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол хиймэл зүлгээр зүлэгжүүлэх явдал юм. Ингэснээр хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлж хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйн маш эргээр нөлөөлөх болно. Улмаар хотын тоосжилтын хэмжээг бууруулсанаар харшил болоод элдэв нянгийн халдварт өвчингийн хэмжээ буурна гээд асар их үр дүнтэй юм.
3. “Хотын дуу авиа”-ны хэмжээг хэвийн төвшинд барьж байх асуудлыг хэрэгжүүлэх, түүний ач холбогдлын тухай.
Хүний тархи тодорхой давтамжин дээр ажилладаг бөгөөд энэ давтамжинд хамгийн хүчтэй шууд нөлөөлдөг зүйл бол дуу чимээ юм. Хот нь их хэмжээний хүн амын хөдөлгөөн болон машин тээврийн хөдөлгөөнөөс шалтгаалж асар олон төрлийн дуу авианууд нийлэлдсээр бидний уураг тархинд маш хортойгоор нөлөөлдөг дуу авиануудыг үйлдвэрлэдэг. Энэ дуу авианы хэмжээ ихсэх юм бол бидэнд үл мэдэгдэх замаар бид сэтгэхүйд маш хортойгоор нөлөөлж эхэлдэг бөгөөд энэ нь стрессийн хямрал үүсэх үндсэн эх үүсвэрүүдийн бас нэг хэлбэр юм.
Үүнтэй холбогдуулж хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь хотын замын хөдөлгөөн оролцож байгаа машин тээврын дуут дохионд “онцгой” хяналт тогтоож өгнө үү. Зам тээврийн хуулинд байдаг боловч одоо болтол онцгой ач холбогдол өггөхгүй байсаар иржээ. Энэ дуут дохио замын түгжээний томоохон эх үүсвэр болдог байна. Учир нь хүн стресстэй байгаа үедээ дуу авианд их цочромтгой болдог бөгөөд ийм хүн машин тэрэг барьж явах үед хэн нэгэн дуут дохио өгвөл тэр хүн сандралын төвшин хэд дахин ихэсдэг бөгөөд сандрахдаа ямар нэг буруу үйлдэл хийснээс болж аваар осол гаргах эсвэл цочмог үйлдлүүд нь жолооч нар биесээ хүндэтгэх сэтгэлийн алга болгодог нь замын түгжрээний томоохон шалтгаан болоод байгаа билээ.
Үүнээс гадна хотын гудамж талбайд элдэв бус зар сурталчилгаа, хүмүүс сонсголын төвшнөөс өндөр давтамж бүхий дуу авиа гаргахыг хуулиар хориглож өгнө үү.
4. Төр засагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын олон түмэнд хандаж хэлж ярьж байгаа зүйлст тодорхой хяналт тавих, түүний ач холбогдлын тухай.
Нийгмийн стресс хямралын төвшин өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь сэтгэл зүйн боловсрол муутайгаас үүддэг бөгөөд ийм хүмүүс шийдвэр гаргах чадвар муудаж эхэлдэг. Энэ шийдвэр гаргаж чадахгүй байгаа байдал нь өөрөө стрессийн эх үүсвэр юм. Ийм нөхцөлтэй ард түмэнтэй улсын төр засаг ард түмэндээ үлгэр дууриалал үзүүлэхүйц шийдвэртэй байр суурь үзүүлдэг байх шаардлагатай. Ингэхгүй бол ард түмэн улам бүр хоёрмол байдалд орох ба энэ нь хямралын хэмжээг нь ихэсгэж амьдралыг нь улам хүндрүүлнэ.
Одоо манай улсад яг ийм асуудал нүүрлээд байна. Зурагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, ярьж, бичиж байгаа зүйлс нь аль нь засаг төрийн үзэл эсвэл намын үзэл эсвэл хувь улс төрчийн үзэл баримтлал болохийг нь хэрийн хүнд бараг ойлгогдохооргүй байсаар ирлээ. Үүнээс үүдэж амьдралдаа шийдвэр гаргахдаа хүлээлт үүсгэх эсвэл буруу шийдвэр гаргах үзэгдэл хаа сайгүй байсаар байна. Иймээс ард түмэнд хүргэж байгаа мэдээлэлд эдгээрийг ялгахуйц байх зохицуулалтыг хийж өгнө үү.
Эдгээр асуудлуудыг анхааралдаа авч даруй шийдэж өгөхийг таниас хичээнгүйлэн хүсч байна.
Миний хүсэлтийг хүлээн авч, намайг хүлээн авч уулзана гэдэгт итгэж байна