Оргосон хоригдлуудыг эрэн сурвалжилсаар байна

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Оргосон хоригдлуудыг эрэн сурвалжилсаар байна

Ховд аймгийн Хорих 457 дугаар ангиас гурван хоригдол оргоод 11 хонож байна. Ажлын хэсэг гарч оргосон хоригдлуудыг эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийг хүртэл олоогүй байгаа юм.

Хоригдлууд цахилгаан тасрахыг далимдуулан оргосон бөгөөд алга болох өдөр ойролцоох сумын малчны хотноос гурван бог мал алдагдсан байна. Тэдгээрийг оргосон ялтнууд хулгайлж, хүнс хийж, хэрэглээний мөнгө болгосон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж