МАН-ын гишүүд, дэмжигчид “Эв санааны” тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү тунхаг бичигт МАН-ын жүгүүр, гишүүд, дэмжигчид болон төрийн бус байгууллагын төлөөллүүд гарын үсэг зурлаа.
МАН-ын гишүүд тусгаар тогтнол, түүхэн уламжлалд, үнэт зүйлсдээ үнэнч байж сэтгэлгээ, үзэл баримтлал, бодлого үйл ажиллагаагаа цаг үетэйгээ нийцүүлэн шинэчилж, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулах. Монгол хүний хангалуун сайхан амьдрах бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэн зүтгэхээр “Эв санааны” 10 хүчин зүйл тунхаг бичгийг гаргаж байгаа гэжээ.
Мөн энэхүү тунхаг бичгийг орон даяар аялуулж, гишүүд дэмжигчдээрээ гарын үсэг зуруулах юм байна.
Ш.ЧИМЭГ