
Ганц “МИАТ” ч биш төрийн өмчит бусад компанид засаглалын шинэ стандарт тогтоох, Төлөөлөн удирдах зөвлөлд нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болгосон. Төр өөрийн ачаанаасаа зарим боломжтойг нь шилжүүлэх ёстой. Ингэхдээ нэг компанид биш, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, салбараа бүрэн төлөөлж чадах мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ёстой. Өнөөдөр манайд мэргэ:жлийн холбоо маш их байна. Тэд хүчтэй, нэгдмэл болох учиртайг гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ. Үндэсний томоохон компаниуд хувьцаа гарган хөрөнгийн зах зээлд гарахын тулд ашиг, орлогоос гадна засаглалаа сайжруулах чиглэлээр бодит ажил хийх хэрэгтэй. Засгийн газар үндэсний компаниудаа дэмжих бодлого баримталж байна. Энэ удаагийн форумаас гаргах тодорхой ажил хэрэгч санал, зөвлөмжийн боломжтойг нь Засгийн газар төрийн бодлогод тусгах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Засаглалын 3 дугаар форум нь монголын бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад Дэлхийн банкнаас гаргасан Компаний засаглалын стандарт хэрэгжилтийн үнэлгээний тайланг танилцуулах, компаний засаглалд тулгарч байгаа эрх зүйн болон бусад асуудлаар санал солилцож, шинэчлэл хийх нэгдмэл байр суурьт хүрэх зорилготой юм.
Форумаар :
- Дэлхийн банкны компаний засаглалын стандарт хэрэгжилтийн үнэлгээний тайлан
- Компаний засаглалыг сайжруулах талаар төрийн байгууллагаас хийж байгаа ажил
- Банкин дахь компаний засаглал
- Хөрөнгө оруулагчдын зүгээс компаний засаглалд тавигдах шаардлага
- Компаний засаглалын ирээдүйн зохицуулалтын шинэчлэл сэдвээр хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.