Blackberry нэг сая Z10 заржээ

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Blackberry нэг сая Z10 заржээ

Гар утас үйлдвэрлэгч Blackberry компани шинээр худалдаанд гаргасан Z10 ухаалаг гар утсаа нэг сая ширхгийг худалдсан тухайгаа мэдээлжээ. Энэ нь тэдний төсөөлж байснаас ч илүү үр дүн ба энэ нь зөвхөн нэг сарын хугацаанд Англи, Канад болон бусад орны зах зээлд борлуулсан дүн юм.

Blackberry компани нь уналтад ороод байсан ба шинэ ухаалаг гар утсаараа дамжуулан алдаад байсан байр сууриа эргүүлэн олж авна хэмээн мэдэгдээд байсан юм.

Тус компани өнгөрсөн онд ээлж дараалан гарсан бүтэлгүйтлээсээ болоод нийтдээ гурван сая хэрэглэгчээ алдаж, 76 сая хэрэглэгчтэй үлдсэн хэмээж байсан юм.

Харин шинэ ухаалаг гар утасныхаа ачаар тэд алдсан хэрэглэгчдээ эргүүлэн татаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж