Amazon номын сайт Goodreads-ыг авна

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Amazon номын сайт Goodreads-ыг авна

Онлайн худалдаа эрхэлдэг Amazon сайт номын төрөлжсөн сайт болох Goodreads-ыг худалдаж авах болсон тухайгаа мэдээлжээ.

Сан Франциско хотноо байгуулагдсан Goodreads сайт нь 2007 онд анх байгуулагдаж байсан ба 15 сая хэрэглэгчтэй, хамгийн том номын төрөлжсөн сайт болоод байгаа юм.

Ямархуу үнэ өртгөөр наймаалцах гэж байгаа нь нууц байгаа ба  ирэх улирал гэхэд талууд бүрэн тохиролцож, наймаа эцэслэх гэнэ.

Amazon сайт нь өөрийн цахим ном уншигчаа худалдаанд гаргаж, номны бизнест ихээхэн хүч хөрөнгө хаяж байгаа ба энэ наймаа нь үүнтэй нь холбоотой юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж