Грекийн ерөнхий сайдын утсыг андуурч тасалжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Грекийн ерөнхий сайдын утсыг андуурч тасалжээ

Грекийн цахилгаан холбооны “ОТЕ” компанийн инженерүүд төлбөрөө төлөхгүй байсан нэгэн айлын утсыг таслах гэж очихдоо бүсийн кодыг андуурснаас Ерөнхий сайд Жорж Папандрогын гэрийн утсыг тасалчихсан байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Алдаа гарсан талаар мэдсэн даруйдаа “ОТЕ” компани инженерүүдээ буцаан явуулж гэрийнх нь утасны шугамыг дахин залгуулсан бөгөөд яагаад алдаа гарсан талаар Ерөнхий сайдруугаа албан бичиг явуулан тайлбарлаж уучлал гуйсан байна. Төсөв танах арга хэмжээ авах шийд гаргасан ерөнхий сайд өөрийнхөө гэрийн утасны төсвөөс эхэлсэн бололтой гэж зарим Грекчүүд болсон явдлын талаар ёжилцгоож байна. Грекийн эдийн засаг ноцтой хямралтай байгаа бөгөөд Европын холбоо, ОУВС-гаас тусламж авах нөхцлийн хүрээнд төсвийн алдагдлаа бууруулах бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж