АНУ “цөмийн халхавч”-аар БНСУ-ыг хаах болно

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

АНУ “цөмийн халхавч”-аар БНСУ-ыг хаах болно

Пентагоны тэргүүн Чак Хейгел Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Гван Жинтэй утсаар ярихдаа БНСУ-ыг “цөмийн халхавч”-аар хаасаар байх хатуу эрмэлзэл АНУ-д бий гэж хэлжээ.

Хоёр Солонгосын  хурцатмал байдал газар авсан энэ эгзэгтэй мөчид Вашингтон  Сөүлтэй байгуулсан эвсэлдээ  үнэнч хэвээр гэдгийг Хейгел онцлов. Хоёр орны цэргийн албаны тэргүүн нар бүс нутгийн тогтвортой байдалд голлох үүрэгтэй эвслийн бат бэх байдлыг дахин баталцгаав.

Өмнөд Солонгосыг  хамгаалах талаар АНУ-ын хүлээсэн үүрэг, мөн цөмийн зэвсгийн талаар Пентагоны тэргүүн цохон тэмдэглээд, саяхан холбоотнуудын гарын үсэг зурсан Өдөөн хатгалагатай тэмцэх төлөвлөгөөний талаар “Хойд Солонгосын зүгээс гарч болох түрэмгийлийн эсрэг Вашингтон ба Сөүлийн  хариу арга хэмжээг зохицуулсан механизм” гэв.

Чак Хейгел, Ким Гван Чин  нар Обамагийн засаг захиргаанаас Америкийн баруун эргийн Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлсэн төлөвлөгөөний талаар санал солилцсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж