
Уран бүтээлчид өнөөгийн нийгэмд хэт их газар авсан архидалт чухам юунд хүргэж, хүн юу хийж болохыг залууст сургамж болгох үүднээс уг киногоо хийсэн хэмээн онцолсон юм. Кино зохиолыг Д.Мөнхбат бичиж, хөгжмийн зохиолчоор Оки нар ажиллаж харин гол дүрд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Д.Бямбацогт буюу ноён Солиот нар тогложээ. Архи уусны дараа хүний биед явагддаг “шарталт” хэмээх үзэгдлийг гурван залуугийн хөгжилтэй түүхээр харуулах нь. Уг киноны зураг авалт хэдийнэ дууссан бөгөөд одоогоор эвлүүлэг, монтажны ажил хийгдэж байгаа гэнэ. “Шарталт” уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын дундуур нээлтээ хийх юм байна.
Г.ДАША