Компанийн засаглалын III форум болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалын III форум болж байна

Компанийн засаглалын III форум  өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд болж байна. Форумд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён  Аршад Саеид, тус банкны Компанийн засаглалын бүлгийн  ахлах ажилтан Себастиан Молиниус тэргүүтэй  гадаад дотоодын 200 орчим төлөөлөгч оролцлоо. Уг арга  хэмжээний нээлтэнд Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ болж байна.  Бидэнд хөгжлийн асар их боломж бий.  Энэ бүхэн засаглалын асуудалтай холбоотой.  Энэхүү форумаас та бүхний гаргасан санал хүсэлтийг Засгийн газрын зүгээс  болон миний зүгээс дэмжихэд “чих нээлттэй байгаа” гэдгийг онцолсон. Дээрх форум нь компанийн засаглалд тулгарч байгаа эрхзүйн болон бусад асуудлаар санал солилцож, шинэчлэл хийх зорилготой аж. Түүнчлэн форумын үеэр монголын болон олон улсын  шинжээчид үг хэлж, санал бодлоо солилцож байлаа. Мөн энэ үеэр “Монголын компаниудын урт хугацаанд өрсөлдөх чадвартай, сайн засаглалтай болох явдал бол компанийн засаглалын  хөгжлийн төвийн үндсэн зорилго.  Зөвхөн ингэж байж л компанийн  үйл ажиллагаа  тогтворжин эдийн засгийн өсөлт харагдана” хэмээн Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат ярилаа.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж