Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрыг дөрвөн удаа хүртсэн Лионель Месси Дэлхийн аваргын урьдчилсан хэсгийн тоглолтод Боливитой тоглохдоо хүчилтөрөгчийн дутагдалд оржээ. Боливийн Ла-Пасын тоглолт болсон цэнгэлдэх нь далайн түвшнээс дээш 4000 метрт байрладаг тул тийнхүү хүчилтөрөгч илт дутагдаж буй нь Аргентины шигшээ багийн хөлбөмбөгчдөд илт мэдрэгдсэн ажээ.
Тоглолтын завсарлагаар Мессид хүчилтөрөгч дутагдаж буй нь илт мэдрэгдэж, бие нь эвгүйцсэн бол Анхель Ди Мария, Эсекиль Лавесси хүчилтөрөгчөөр хангах баг хүртэл зүүсэн гэнэ. Хавьер Машерано твиттертээ хүчилтөрөгчийн баг зүүсэн багийнхаа андын зургийг тавьсан байна.
Энэ тоглолтод Аргентины шигшээ Боливитой 1:1-ээр тэнцсэн бөгөөд хэсгээ тэргүүлсэн байгаа юм.
Эх сурвалж: WWW.NEW.MN