Үндэсний бүтээмжийн шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Үндэсний бүтээмжийн шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бүтээмжийн ээлжит шагналыг гардуулав. Тус шагнал Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит бөгөөд анх 1999 онд олгож эхэлжээ. Уг арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа ба жил бүр таваас зургаан бүтээлч компанийг  шалгаруулдаг юм байна. Өдгөө нийт 49 компани энэ шагналын эзэн болжээ. Энэ удаагийн бүтээмжийн шагналын эзнээр “Ньютел” ХХК, “Тавантолгой” ХК, “Дулааны цахилгаан станц-3” Төрийн өмчит ХК, ХААН банк, “Шилмэл загвар” ХХК тодорлоо. Эдгээр байгууллагыг шагнасан Алтан цом, батламж бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд гардуулж өгсөн юм. “Ньютел” ХХК нь энэхүү шагналыг хоёр дахь удаагаа хүртэж буй анхны байгуулага юм байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж