“Гэгээн муза Х” наадмын ёслолын арга хэмжээнд улаан даашинзаар гоёсон бүсгүйчүүдийг танилцуулъя. Залуу нас, гоо үзэсгэлэнг хурцлах гал улаан өнгө ямар гээч эрхмүүдийн сонголт байв аа?
Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц.Хулан хагас ханцуйтай, өвдөг шүргэсэн улаан даашинзаар гоёв.
УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь. Тайзнаа Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагнал гардсан тэрбээр энэ үдшийн гоёлоо “Шилмэл загвар” салоны дизайнер Д.Батжаргалаар хийлгэсэн гэнэ лээ. Харин “Vidal” салоны мастер үсчин үсний засалтыг нь хариуцжэээ.
Хошин урлагийн “Шинэ өнгө” продакшны жүжигчин, мисс Х.Баярмаа гялтганасан шигтгээтай, улаан сарнай бүхий гоёлтой хөлөө ил гаргасан торон урт улаан даашинзаар гоёжээ.
Театрын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Т.Хулан бие барьсан загвар бүхий урт улаан даашинз өмссөн байв. Түүний сонголт тансаг ноолуур байлаа.
Топ хатагтай Д.Болормаа давхар мөртэй, шигтгээгээр чимэглэсэн, хуниас бүхий хормойтой даашинзаар гоёв.
Г.ДАША