Долоо хоног бүрийн баасан гаригийн өглөө болдог “Өглөөний шинэ санаа“ уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцоно. Уулзалт маргааш буюу 03 дугаар сарын 29-ний 8.20-10.00 цагт болох бөгөөд энэ үеэр та бүхэн www.zasag.mn/live сайтад холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр санал хүсэлт болоод асуултаа илгээж, хариулт аваарай.
Иргэдийн санал хүсэлтийг авах, иргэдээ сонсох энэхүү уулзалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг санаачилсан бөгөөд энэ уулзалтад хоёр удаа оролцсон. Мөн Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, иргэдийн асуултад хариу өгсөн билээ. Өглөөний шинэ санаа уулзалтад оролцож, өөрийн асуултаа асууж, хариулт авахаар хандах иргэдийн тоо ч улам нэмэгдсээр байна.
Уулзалтыг МҮОНРадиогийн 100,9 сувгаар шууд дамжуулна.
www.zasag.mn